Boeing, Airbus хоёроос шинэ онгоцнууд худалдан авч өөрийн иргэний агаарын флотоо шинэчлэх төлөвлөгөөтэй байгааг тус орны Иргэний агаарын тээврийн албаны дарга Мухаммад Хад Кармийн хэлснийг IRNA агентлаг дамжуулав.
"Иран жилдээ 80-90 агаарын хөлгийг хоёр том компаниас худалдан авч иргэний агаарын тээврийн шинэчлэлийн эхний шатыг хийх төлөвлөгөөтэй байна. Бид аварга хоёр компаниас тэнцүү тооны онгоц худалдан авах болно” хэмээн Хад Карни хэлжээ.
Хэрэв жил тутам наяас дутуугүй онгоц худалдан авч таван жилийн дараа агаарын хөлгийн тоо нь 300 болсон байх учиртай ажээ. Нисэхийн хоёр том үйлдвэрлэгч ч Иранд агаарын хөлөг худалдана гэж мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР