Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа Хиллари Клинтон эрүүл бөгөөд “алба хаахад бэлэн” гэж Reuters дамжуулжээ.
Эмнэлэгийн шинжилгээний дагуу Клинтоны хувийн эмч нь уг оншилгоо, дүгнэлтийг гаргажээ.
Тэрээр (Клинтон) биеийн эрүүл мэндээр маш сайн, АНУ-ын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхэд бэлэн байна” хэмээн эмчийн мэдэгдэлд өгүүлжээ.
Эмнэлэгийн дүгнэлтээр, 67 настай Хиллари Клинтон 2012 онд ухаан алдан унахдаа толгойдоо авсан гэмтлээс бүрэн эдгэрч чадсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР