Мексикийн шигшээ баг Алтан цомын аварга болсоноос хойш ердөө хоёрхон хоногийн дараагаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Мигель Эррераг халлаа. Түүнийг халах болсон шалтгаан нь сэтгүүлчтэй зодолдсон явдал гэнэ. Мексикийн шигшээ багийг Филадельфигаас эх орон руугаа нисэх үед Эррера нэгэн сэтгүүлчтэй ам мурийж, улмаар нударга зөрүүлсэн ажээ.
“Ямар ч амжилт, үр дүнгээс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй. Бидний мэргэжлийн хувьд тоглолтууд хэзээ дуусдаггүй, үргэлжилсээр л байдаг. Үүнийг л хүмүүс үргэлж санаж, мөрдөж явах хэрэгтэй” гэж Мексикийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дечио де Мариягийн мэдэгдэлд дурьджээ.
Р.Гэгэ
Эх сурвалж: http://horom.mn