Япон улсын халууны улирал нь долдугаар сараас, наймдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг ба энэ нь 2020 оны олимпийн наадмын үетэй давхцаж байгаа юм. Тиймээс зарим нэг тэмцээн уралдааны эхлэх цагийг урагшлуулаад байгаа билээ.
Японы засгийн газраас олимпийн наадмын зардлыг бууруулах арга хэмжээ авч зарим нэг цэнгэлдэхүүд нь нар бүтэн халхалсан дээвэртэй бус, тал дээвэртэй баригдаж байгааг зарим тамирчид болон үзэгчид эсэргүүцэж байна. Мөн үүнээс өмнө нь их халалтын улмаас олимпийн наадмын товыг өөрчилж магадгүй ч гэж яригдаж байсан юм.
Эмнэлгийн ажилтнууд Олимпийн наадмын тэмцээнүүдийн үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад, уралдааны дараа тамирчдыг сэрүүцүүлэх тоног төхөөрөмж бүхий газар хэрэгтэйг онцолсон байна.
Эх сурвалж: KYODO
Холбоотой мэдээ