Токио 2020-ийн туршилтад оролцсон тамирчид наршжээ | News.MN

Токио 2020-ийн туршилтад оролцсон тамирчид наршжээ

Токио 2020-ийн туршилтад оролцсон тамирчид наршжээ

Япон улсын халууны улирал нь долдугаар сараас, наймдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг ба энэ нь 2020 оны олимпийн наадмын үетэй давхцаж байгаа юм. Тиймээс зарим нэг тэмцээн уралдааны эхлэх цагийг урагшлуулаад байгаа билээ.

Тэгвэл тус наадмын туршилт болгож ням гаригт /2019.08.11/ зохион байгуулсан сэлүүрт завины аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид наранд цохиулж, эмчлүүлсэн байна. Олимпийн наадмын сэлүүрт завины тэмцээн зохион байгуулах газрын орчимд агаарын температур 34 хэм хүрсэн бөгөөд уралдааны дараа хөдөлж чадахгүй болсон Их Британийн багийн тамирчныг дамнуурга ашиглан эмнэлэгт хүргэжээ.

Японы засгийн газраас олимпийн наадмын зардлыг бууруулах арга хэмжээ авч зарим нэг цэнгэлдэхүүд нь нар бүтэн халхалсан дээвэртэй бус, тал дээвэртэй баригдаж байгааг зарим тамирчид болон үзэгчид эсэргүүцэж байна. Мөн үүнээс өмнө нь их халалтын улмаас олимпийн наадмын товыг өөрчилж магадгүй ч гэж яригдаж байсан юм.

Эмнэлгийн ажилтнууд Олимпийн наадмын тэмцээнүүдийн үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад, уралдааны дараа тамирчдыг сэрүүцүүлэх тоног төхөөрөмж бүхий газар хэрэгтэйг онцолсон байна.

Эх сурвалж: KYODO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-12 106.186.208.29

Нарших гэж ойлголт байхгүй. Хуучны буруу нэр томъёог хэрэглэхээ больё. Энэ бол нартай холбоогүй, агаарын температур өссөнөөс болж хүний биеийн бүх шингэн хөлсөөр гадагшилж, шингэний дутаггдалд орсноос үүдсэн шоконд орж унадаг. Тэнгэр бүрхэг байсан ч халууны шоконд орж, амь насаа алдах тохиодол байдаг. Монголд ийм үзэгдэл болохгүй учраас манайхан мэдэхгүй байна. Халууны шоконд орсон хүнд хичнээн ус уулгаад ч нэмэргүй. Заавал эмнэлгийн тусламж хэрэгтэй. Шингэн нөхөх дусал хийлгэх, цавь суга орчимд

Avatar

Зочин 2019-08-12 99.203.144.194

Уг үндэсээр нь бод л доо. Халуун хэт халалт хаанаас үүсэлтэй юм НАР-наас л учираас наршилт гэж оновчтой нэрлэсэн бн. Нээх хуучны муучны гэчих нь ээ бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж