Зусланг амрах, зугаацах газар гэж оросууд үзэх болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Зусланг амрах, зугаацах газар гэж оросууд үзэх болжээ

Зусланг амрах, зугаацах газар гэж оросууд үзэх болжээ

15 жилийн өмнөхтэй харьцуулбал оросууд зусланг амралт, зугаацах газар гэж үзэх болжээ хэмээн Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийнхөн мэдээллээ. 2005 онд тус төвөөс хийсэн судалгаагаар 32 хувь нь зусланг амрах газар гэж үздэг гэж хариулж байсан бол 2019 онд ингэж хариулагсдын хувь 56 болж өссөн байна.

Ялангуяа Москва, Санкт-Петербург зэрэг төвлөрсөн том хотуудад оршин суугчдын 80 орчим хувь нь ингэж үздэг болсон байна. Харин нэг саяас доош хүн амтай хотод оршин суугчдын 52 хувь нь зуслан бол хувийн аж ахуй эрхэлдэг газар хэмээн хариулжээ.

Судалгааг 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр 1600 хүнийг хамруулан хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж