УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Засгийн газрын цагаар үргэлжилж байна.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьсныг сонсож байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байгаа тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өгч буй юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш олон жил өнгөрсөн ч улсын хэмжээнд хүн амын 13 хувь газраа өмчилж авчээ.
Газар өмчлөлтэй холбоотойгоор Зайсангийн иргэдийн газраа өмчлөх хүсэлт хэрхэн шийдэгдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд тодрууллаа.
Барилга хот байгуулалтын сайдын тайлбараар бол Зайсангийн иргэд газрын асуудлыг шийджээ.
Засгийн газрын цаг үргэлжилж байна.
Г.ДАРЬ