Баян-Өндөр хайрхан болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслол тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно. Тодруулбал, Тахилгын ёслол тавдугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш 19.00 цагаас Тэнгэрийн долоон бурхан одыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болох ажээ.
Харин тавдугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахих аж. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна найман тахил, долоон эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм. Тахилгын ёслол тавдугаар сарын 15-нд 08.00 цагаас эхэлнэ.
Холбоотой мэдээ