Халимагт Майдар бурхны хамгийн том хөшөөний нээлт болов

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Халимагт Майдар бурхны хамгийн том хөшөөний нээлт болов

Халимагт Майдар бурхны хамгийн том хөшөөний нээлт болов

Европын хамгийн том Майдар бурхны хөшөөний нээлтийн ёслол Халимагийн хоёр дахь том хот Лааганд болжээ. Энэ тухай “Экономика” сэтгүүлд мэдээлсэн байна.

Энэхүү хөшөөг алтлаг өнгөөр будаж, тогтсон ёс заншлын дагуу залбирлын үгс, ариун, дагшин газрын шороо, бурхны шашны бие, хэл, сэтгэл гурвыг бэлгэдсэн үнэт үрлэн эмүүдийг багтаан бүтээжээ. Гучин тонн жинтэй, 12.5 метр өндөр тус хөшөөг 2011 оноос хойш оршин суугчид болон сүсэгтэн олны хандиваар босгосон байна. Хэвлэлд мэдээлснээр, тус арга хэмжээнд Халимагийн 2000 гаруй оршин суугч оролцжээ.

Буддын шашны багш, Сопа ренбүүчи “Майдар бурхан нь бурхан багш Шагжамүнийн дараа замбуу тивд залран, өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Ирээдүйд дэлхий даяар дайн дэгдэж, олон хүн зовно. Дэлхий даяар өлсгөлөн нүүрлэж, олон хүний амийг авч одно. Дэлхий ертөнцөд олон төрлийн өвчин дэгдэж, олон хүний амийг авах болно. Ийм нөхцөлд Майдар бурхны хөшөөг их барих тусам бид илүү амжилтад хүрч, бид зовлонгоос ангижрах болно" гэж айлджээ.

Өдгөө Халимагт 40 орчим буддын сүм байдаг бөгөөд бараг дүүрэг бүр жижиг сүмтэй аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: NEW INFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж