Баян-Өндөр хайрхан, Тэнгэрийн долоон бурхан одны тахилга болно | News.MN

Баян-Өндөр хайрхан, Тэнгэрийн долоон бурхан одны тахилга болно

Баян-Өндөр хайрхан, Тэнгэрийн долоон бурхан одны тахилга болно

Баян-Өндөр хайрхан, Тэнгэрийн долоон бурхан одны тахилга болно

Баян-Өндөр хайрхан болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслол тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болно.  Тодруулбал, Тахилгын ёслол тавдугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш 19.00 цагаас Тэнгэрийн долоон бурхан одыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болох ажээ.

Харин тавдугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахих аж. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна найман тахил, долоон эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм. Тахилгын ёслол тавдугаар сарын 15-нд 08.00 цагаас эхэлнэ.

Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тухайн үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар  2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч, жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна. Өнгөрсөн оны тухайд Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн долоон бурхан одны тахилгын ёслолд 4000 гаруй иргэн оролцжээ.
А.АНИР
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ах 2019-05-12 59.153.85.66

Эрдэнэтийн Баянөндөр юм байх даа гэж таав. Гэхдээ долоон бурхан од ямар хамаатай юм бол уул тахихаас од тахьж гэж анх сонсов, энэ мөнгөөр хотоо тохижуулаач

Avatar

Зочин 2019-05-12 64.119.20.113

Баян-Өндөрийг нь мэдэхгүй хүн олохооргүй юм бичжээ?

Avatar

Hhh 2019-05-12 202.126.89.16

Orhon aimgiin baynondor hairhan

Avatar

уншигч 2019-05-12 66.181.178.95

Хаана байдаг Хайрхан вэ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж