Өрнөд бүсийн хагас шигшээд учраа таарсан Голден Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын цувралын 2 дахь тоглолт “Oracle Arena” ордонд явагдаж 115-109 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө. Талбайн эзэн Голден Стэйт Уорриорс багийн гарааны тоглогчид нь жигд сайн тоглолт үзүүлж К.Дюрант 29 оноогоор багаа тэргүүлсэн бол К.Томпсон 21, С.Карри 20, А.Игуодала 16, Д.Грийн 15 оноо авчээ. Харин тэдний өрсөлдөгч Хьюстон Рокетс багаас Ж.Харден 29 оноо авсан бол бусад гарааны тоглогчид нь 10-аас дээш оноо, сэлгээнээс О.Риверс 14 оноо авсан ч баг нь хожил авч чадалгүй хожигдов. Ингэснээр цувралын эхний 2 тоглолтонд Голден Стэйт Уорриорс баг хожил байгуулаад байна. Хоёр багийн цувралын дараагийн 2 тоглолт Хьюстон Рокетс багийн талбайд явагдана.
Цувралын эхний тоглолтондоо хожигдоод байсан Милоуки Бакс баг өнөөдөр 123-102 харьцаагаар Бостон Селтикс багийг хожиж цувралын харьцааг тэнцүүллээ. Энэ өдөр Милоуки Бакс багаас Яннис болон К.Миддлетон нар шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Э.Блецо 21 оноо, Б.Лопез, Ж.Хилл нар 10 оноо авсан байна. Тэгвэл Бостон Селтикс баг тийм ч хангалтай байж чадалгүй эхний ялагдлаа хүлээв.
Б.БЯМБАБАЯР