Covid-19: Л.Барбоза, түүний жирэмсэн эхнэр эдгэрчээ | News.MN

Covid-19: Л.Барбоза, түүний жирэмсэн эхнэр эдгэрчээ

Covid-19: Л.Барбоза, түүний жирэмсэн эхнэр эдгэрчээ

Covid-19: Л.Барбоза, түүний жирэмсэн эхнэр эдгэрчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу “NBA”-д 14 улирлыг өнгөрүүлсэн Бразил тоглогч Леандро Барбоза болон түүний жирэмсэн эхнэр модель Талита Рокко нар шинэ коронавирусийн халдвар авч, эдгэрсэн төдийгүй шинэ хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ. Леандро Барбоза энэ тухай Нью-Йорк Таймсын сэтгүүлч Марк Штейнтэй ярилцахдаа “Үнэхээр би үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Би үнэхээр аймшигтай халуурсан. Толгой маань ч аймшигтай өвдөж байлаа. Хамар маань битүү биш байсан ч битүү юм шиг. Нуруу минь үнэхээр их өвдөж, яаж  хэвтэхээ ч мэдэхгүй байлаа” хэмээжээ.

Л.Барбозагийн хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Бразилын Минас багтайгаа хоосон цэнгэлдэхэд тоглолт хийсний дараа өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн гэнэ. Удалгүй түүний бие муудаж гуравдугаар сарын 17-нд эмнэлэгт очсон бөгөөд шинжилгээ авахад халдвар авсан нь батлагджээ. Мөн түүний эхнэр халдвар авсан байжээ. Эмнэлгийн ажилчид эхнэрийг нь эмнэлэгт, Л.Барбозаг ах нарынх нь гэрт тусгаарласан байна. Хамгийн сайн мэдээ нь тэдний шинэ төрсөн хүүхэд нь шинэ коронавирусийн халдваргүй эсэн мэнд мэндэлжээ.

Энэ тухай Леандро Барбоза “Би юу хийхээ мэдээгүй ээ. Миний хийж чадах зүйл утсаар л ярих байлаа. Би эхнэртээ ‘Сонс хайрт минь, чи энийг өөрөө хийх хэрэгтэй. Хүүхдийнхээ тухай бод, миний тухай биш’ гэж хэлж байлаа” хэмээжээ. Хоёр долоон хоногийн дараа Л.Барбоза эдгэрсэн нь батлагдаж шинэ төрсөн хүүхэдтэйгээ болон эхнэртэйгээ уулзжээ.

Өдгөө 37 настай тэрбээр “NBА”-д өнгөрүүлсэн цаг хугацаандаа 2015 онд Голден Стэйт Уорриорс багтай лигт түрүүлж, 2007 оны “Шилдэг зургаадахь тоглогч” болж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 39.115.114.99

Муухай сармагчинг шүтдэг хүмүүс монголд байгаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж