Рассел Уэстбрүк түүх бүтээлээ | News.MN

Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

Рассел Уэстбрүк түүх бүтээлээ

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигт өнөөдөр /2020.01.21/ болсон Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын тоглолтод Рассел Уэстбрүк гайхалтай байж, 32 оноо, 12 оновчтой дамжуулалт, 11 самбараас бөмбөг авалттай тоглолтыг дуусгасан ч баг нь 107-112 харьцаатай өрсөлдөгч Оклахома Сити Тандер багтаа ялагдсан юм.

Баг нь хожигдсон ч Рассел Уэстбүк NBA-ийн түүхэнд өмнө нь Леброн Жеймс л ганцаараа үзүүлж байсан амжилтыг давтан, NBA-ийн бүх багийн эсрэг трифл-дабл буюу гурван үзүүлэлт нь арав болон түүнээс дээш гарсан тоглогч боллоо. Тэрбээр 2019-2020 оны NBA-ийн шинэ улирлын эхэнд Оклахома Сити Тандер багаас солилцоогоор Хьюстон Рокетс багт ирсэн билээ. Ийнхүү хуучин багийнхаа эсрэг трифл-дабл хийж, NBA-ийн түүхэнд бүх багийн эсрэг трифл-дабл хийсэн хоёр дахь тоглогч болж байна.

Мөн тэрбээр замналынхаа 146 дахь трифл-даблыг бүртгүүлж, дээрээ байгаа NBA-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон трифл-дабл хийсэн Оскар Робертсоноос 35 трифл-дабл дутуу явж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2020-01-21 66.181.177.125

Нөгөө юм хэвлэдэг юмыг чинь фринтёр гэдэг юм билээ.

Avatar

зочин 2020-01-21 202.55.183.108

Мөнгөнтамир аа, Трипл дабл биз дээ. Трифл гээд байх юм????

Avatar

Зочин 2020-01-21 202.126.89.162

Пранц, Фарис, фионер гээл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж