Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/05.06/ зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн есөн хэрэг бүртгэгдэж арван хүн хүнд бэртжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан
92 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж Саруул тэнгэр хотхоны баруун замд Т.Чейзер маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 34 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн байна.
Д.ЖАРГАЛ