УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.03.27/ 09.00 цагт хуралдаах товлосон ч одоог хүртэл ирц бүрдэхгүй байна.
Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдэхгүй байна. Эх сурвалжуудын мэдээллээр АН-ын гишүүд болон тус хуулийн төслийг дэмжихгүй байгаа байнгын хорооны гишүүд ирц бүрдүүлэхгүй байхаар "тохиролцсон" гэсэн мэдээлэл байна. Нөгөө талаар энэхүү хуулийн төсөл олны эсэргүүцэлтэй тулгарч байгаа тул УИХ-ын гишүүд болгоомжилж байгаа бололтой.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ