ХЗБХ: Хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд товлов

ХЗБХ: Хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд товлов

ХЗБХ: Хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд товлов

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.10.11/ хуралдаж, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд хийхээр болж, товлолоо. Уг сонсголыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргална.

Мөн энэхүү хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Цогтбаатар гишүүний нэрийг нэр дэвшүүлсэн байна. Өмнө нь тус Байнгын хороог Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдоод байгаа Б.Энхбаяр удирдаж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй.

Парламентын гишүүнээр хоёр удаа, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажиллажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж