"Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийнэ"

"Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийнэ"

"Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийнэ"
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2023.12.08/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд тохиолдуулан маргааш 11:40 цагт УИХ дээр хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулна. Учир нь Монгол Улсад шинэ Үндсэн хуулиар Монгол төрийн хамгийн гол асуудлын нэг болсон хувь хүн, иргэн төрийн бодлогын төв болсон. Үндсэн шалтгаан нь хаанаас гарч ирсэн бэ гэхээр 75 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан. Энэ тунхаглалд туссан бүх хүний эрхийн үнэт зүйлс Монголын Үндсэн хуульд 1992 оноос хойш орж, хөдөлшгүй явж ирсэн.
Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн ч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй.
Хамгийн үнэт зүйл нь энэ зүйл заалт нь юм. Тийм учраас хүндэтгэлийн чуулганыг хийх гэж байна. Монгол Улсын үндэсний баяр, зан заншилтай холбоотой асуудлаар хүндэтгэлийн чуулганыг хийдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал буюу АНУ-д батлагдсан бичиг баримтыг үндэсний баяр лугаа хүлээн авч, хүндэтгэлийн чуулган хийж байна вэ гэхээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үнэт зүйлс Монголын үндэсний үнэт зүйлс болсон. Монголын төрийн байгууллагуудад өгч байгаа том дохио болно. Төрийн байгууллагууд ямар зарчим, шалгуурыг давж байж шийдвэр гаргах ёстой вэ гэдгийг сануулж байгаа юм. Аливаа шийдвэр гаргагчийн эрх хүний эрхийг зөрчиж байна уу гэдэг шалгуурыг бодож байж гарын үсэг зурж байгаарай. Хэрэв энэ хуулийг зөрчвөл хариуцлага гарцаагүй ирнэ шүү. Баяр ёслолын арга хэмжээ юм шиг боловч төрийн бодлогын маш том алхам. Бид энэ арга хэмжээг зохион байгуулж, улс даяараа тунхаглан зарлаж байгаа юм" гэв.
Тэрбээр "Би хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг хувцас хунараар нь ялгаварлаж, гадуурхахгүйгээр Төрийн ордонд нэвтрүүлдэг тогтоолыг санаачилж өргөн барьсан. Энэ асуудлыг хөөцөлдөөд явж байгаа. Үр дүн гарч байгаа шүү" гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Монгол Улсын парламент анх удаагаа хүний эрхийн мэдрэмжтэй эсэх талаар Олон улсын парламенттай хамтран өөрийн үнэлгээг хийсэн. Энэ үнэлгээгээр парламентын баталж байгаа хууль тогтоомжид хүний эрхийн дүн шинжилгээг хийсэн байх ёстой, Төрийн ордон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс авхуулаад хүн бүр чөлөөтэй нэвтэрдэг байх ёстой, парламентын хурлаар тодорхой хэсгийг олон нийтэд харуулах бус нийтэд нь харуулдаг байх зэрэг асуудлыг яригдсан. Энэ талаарх зөвлөмж 2023 оны арванхоёрдугаар сардаа багтан гарна. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-д хэлэлцэж байгаа бүх хууль тогтоомж хүний эрхэд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн үнэлгээг хийлгэхээр болсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-08 203.91.115.37

МАН ба хүний эрх? Хахахаха

Avatar

Нэргүй 2023-12-08 66.181.183.22

Монголд МАНы хулгайчуудын эрх гэж байдгаас биш жирийн иргэн хүний эрхийн тухай ойлголт ч байхгүй

Avatar

Зочин 2023-12-08 76.220.74.140

За 1 их ач холбогдолтой зүйл биш дээ. Бодит байдалд ямар байдаг билээ. Ярьж хуралдсанаас хийж хэрэгжүүлэх нь хамгийн чухал

Avatar

Нэргүй 2023-12-08 46.14.247.165

Хоосон цэцэрхээд л явах юм энэ нэг юм

Avatar

Иргэн 2023-12-08 66.181.187.194

Иргэний эрхийг булааж авснаараа бахархах бололтой. Хулгайч нартаа хүндэтгэл үзүүлнэ гэв үү.

Avatar

Нэргүй 2023-12-08 202.21.108.61

Өдөр бүр хүн утаанд хордож, жил бүр өчнөөн хүүхэд осолд өртөж, энхийн цагт цэргээ зодож алдаг, тэрийг нь сурвалжилсан сэтгүүлчийг шоронд хийчихдэг улсад хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж бүү х**

Avatar

Зочин 2023-12-08 139.5.216.173

Гуравт Эллбэгдорж нар оу ын ардчиллын холбоо гэдэг байгууллагаар мэдэгдэл гаргуулж Монголын засгийн газрыг яллуулж АН ыг тууштай дэмжинэ гэж хэлууллээ Сэтгуулчийг хорьсон нь мэдээж ардчиллын эсрэг том жишээ болгоход нь хэрэгтэй байсан байх ШЕЗ улс орондоо ингэж л уйлчиллээ дээ

Avatar

Зочин 2023-12-08 139.5.216.173

Онорцэцэгийг суллах гэж байгаа бололтой Шуух дээр ярьж байгаа юм байна ШЕЗ ер нь яагаад гомдол гаргаж хорив Сонин л юм Гадаад дотоодын шаардлагаар суллах гэж байна уу Аль эсвэл анхнаасаа тодорхой зорилготой акц байв уу Зорилготой ч байж магадгуй л юм Олны анхааралд байгаа хунийг хорьж 3 зорилггоо хангах шиг боллоо Нжгд армийн гажуудлын тухай ярихаа болилоо Хоерт нуурсний сонсголыг удирдаж байгаа Энхбаярыг баривчлуулсан мэт мэтгэгдлийг бага ч гэмэн торуулж чадлаа

Avatar

Хүний эрх ярих ахдана 2023-12-08 103.161.242.94

Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчийг хэвлэн нийтлэх үг хэлэх эрх чөлөөг хаачихаад утаатай УБ хотод хүний эрх ярих хэрэггүй биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж