“Тоглолтын үеэр цас бүү ороосой”

Хуучирсан мэдээ: 2019.03.21-нд нийтлэгдсэн

“Тоглолтын үеэр цас бүү ороосой”

“Тоглолтын үеэр цас бүү ороосой”

Монголын хөлбөмбөгийн талбайд маргааш 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд эхэлнэ. “G” хэсэгт БНАСАУ, Хонгконг, Сингапур болон Монголын баг багтсан. Уг тэмцээн болохтой холбогдуулан өнөөдөр Хөлбөмбөгийн холбооны байранд дасгалжуулагч нарын оролцсон хэвлэлийн хурал боллоо. Дасгалжуулагч нарын сэтгэгдлийг хүргэе.

БНАСАУ-ын багийн дасгалжуулагч Ли Ю Ил

Миний хувьд Монголд Улсад анх дахь удаагаа ирлээ. Нийслэл Улаанбаатар хот надад таалагдлаа. Монголын цаг агаар манайхтай адил учраас бид хангалттай бэлтгэж чадсан. Улаанбаатарт болох гурван тоглолт маш чухал. Бүх багт сул болон давуу талууд байгаа. Мэдээж бүхий л зүйлийг хийхэд хэцүү ч гэсэн бид бүхэн анхааралтай байх болно.

Хонгконгийн багийн дасгалжуулагч Карлос Антон

Монгол Улсад анх удаа ирлээ. Миний төсөөлж байснаас илүү дулаан байна. Энд ирэхийн өмнө Сингапурын багийн адил Японд бэлтгэл хийдэг байжээ гэж бодогдлоо. Бид хүйтэн байсан ч хийх ёстой зүйлээ хийх болно. Манай багийн бүрэлдэхүүнд Үндэсний шигшээ багийн дөрвөн тоглогч багтсан.

Сингапурын багийн дасгалжуулагч Фанди Ахмад

Монгол Улсад анх удаа ирлээ. Төсөөлж байснаас тэс өөр байна. Хүмүүс нь найрсаг сайхан санагдлаа. Манай багийн зарим тоглогчид хоёр жилийн өмнө Монголын багтай тоглож байсан. Тиймээс тэдний хувьд энэ удаа туршлагатай болсон гэж бодож байна. Ирэх өдрүүдэд биднийг чухал тоглолтууд хүлээж байна. Тоглолтын үеэр цас бүү ороосой. Мэдээж хүйтэн байх байх. Гэхдээ хүйтэн байлаа ч гэсэн хийх ёстой зүйлээ хийх болно.

Монголын багийн дасгалжуулагч Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс

Монголын хөлбөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Энэ удаагийн багууд чансаа өндөр багууд байгаа. Бидний хувьд бүхий л боломжоо ашиглаж тоглох болно. Өвлийн улиралд бэлтгэл хийх боломж бага байдаг. Монголын нөхцөлд 11 сард бэлтгэл зогссон. Бид БНХАУ-д гурван долоо хоног бэлтгэл хийсэн. Монголын багийн дутагдалтай тал нь хаалгач байдаг. Тиймээс залуу хүүхдийг энэ удаа шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудсан. Бид залуучуудаасаа их зүйл хүсэхгүй ч гэлээ бүхий боломжоо ашиглах болно." гэлээ.

“G” хэсэгт багтсан БНАСАУ, Хонгконг, Сингапур, Монголын хэсгээ тэргүүлж чадсан нь “2020 AFC U-23 Championship” тэмцээний дараагийн шатанд тоглох эрхээ авах юм.

ХУВААРЬ: /Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд/

03.22

  • 13:00 Хонконг – Сингапур
  • 17:00 БНАСАУ – Монгол

03.24

  • 13:00 Сингапур – БНАСАУ
  • 17:00 Монгол – Хонконг

03.26

  • 13:00 БНАСАУ – Хонконг
  • 17:00 Сингапур – Монгол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж