Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2025.02.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өглөө

Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өглөө

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарлалаа. Сүүлийн үед хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Улмаар хөлбөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүд, клубууд ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв. Үүсээд буй асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Харин энэ үед холбооны ерөнхийлөгч нь ажлаа өгч, дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдлийн төгсгөлд "Дахин хэлэхэд, хөлбөмбөгийн жинхэнэ өхгжлийн төлөө оролцогч талууд эцэс төгсгөлгүй хардлага гүтгэлгийг орхиж, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа хөгжинө хэмээн итгэж байна" гэжээ.

Өнгөрсөн сард хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж үүрэгт ажлаа өгч, М.Ганбаатар түүний орыг залгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж