М.Бадамсүрэнг Засаг даргад дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

М.Бадамсүрэнг Засаг даргад дэвшүүлжээ

Дорнод аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр болжээ. Тус хуралдаанаар Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж МАН-ын бүлгээс М.Бадамсүрэнгийн нэрийг Засаг даргаар томилох санал оруулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Нэр дэвшигчдийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, батламжилна. Харин тус аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Засаг даргад хэн нэгнийг намаасаа дэвшүүлээгүй байна.

Засаг даргад нэр дэвшээд буй Мягмарсүрэнгийн Бадамсүрэн нь  дээд боловсролтой, 1996-2000 онд Монгол улсын Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн нэгэн юм байна. Тэрбээр  2001 оны 9 дүгээр сараас 2002 оны 8 дугаар сард “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Улсын нөөцийн газарт Шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгч, 2009-2012 онд  Дорнод аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга,  2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч,  2012-2013 онд  Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын зөвлөх, 2013 оны арванхоёрдугаар сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр төрийн албанд нийтдээ зургаан  жил  есөн сар ажиллаж буй гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж