Японы шилдэг тамирчин Рикако хорт хавдар тусчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.13-нд нийтлэгдсэн

Японы шилдэг тамирчин Рикако хорт хавдар тусчээ

Японы шилдэг тамирчин Рикако хорт хавдар тусчээ

“Жакарта 2018” Азийн наадмаас зургаан алтан медаль хүртэж, тус наадмын шилдэг тамирчнаар шалгарч байсан Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икээ хүнд өвчин тусчээ. Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудсаараа өчигдөр мэдээлж, цусны хорт хавдар өвчнийг даван туулахаа мэдэгдсэн. Япон улсын усанд сэлэлтийн спортын холбооноос хэвлэлийн бага хурал хийж, Рикако Икээгийн хорт хавдрыг эрт илрүүлсэн гэжээ.

Өдгөө 18 настай Рикакогийн дасгалжуулагч Коожи "Амьсгалахад хэцүү байна гэхээр нь эмнэлэг явсан. Өвчний нэрийг сонсоод бид шоконд орсон. Сэтгэлийн тэнхээтэй хүүхэд юм. Багш аа, би дахиад таньтай хамт бэлтгэл хийнэ гэж хэлсэн болохоор Токиогийн олимпод оролцвол хажууд нь байна" гэжээ.

Австралид шигшээ багийн цугларалтын үеэр Рикако Икээгийн биеийн байдал муу байснаас Японд буцаж иржээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Токиод ирсэн даруйдаа шинжилгээ өгтөл цусны хорт хавдар буюу цагаан эсийн өмөн хэмээх аймшигтай өвчин туссанаа мэдсэн байна.

“Токио 2020” олимпийн наадмын гол найдвар гэгдэж байсан Рикако Икээ өвчнөө ялан дийлээд, улам хүчтэй болоод ирнэ гэж твиттер хуудастаа бичжээ. Рикако Икээ 2018 онд Индонезид болсон Азийн наадмаас зургаан алтан медаль хүртсэнээс гадна ДАШТ-ий гурван хүрэл медальтай тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж