В.Путины зарлигаар дайчдад медаль гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

В.Путины зарлигаар дайчдад медаль гардууллаа

Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 347 ахмад дайчинд медаль гардуулахаар болсон. Уг ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд болж, 70 гаруй ахмад дайчин медаль гардууллаа. Өмнө нь 60 орчим ахмад дайчин Ялалтын 70 жилийн ойн медаль гардуулсан байна. энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.

С.СҮРЭН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж