Ханхүү Харри цэргийн албанаас “халагдана”

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри цэргийн албанаас “халагдана”

Их Британийн ханхүү Харри эзэн хааны армид 10 жил хүчин зүтгэсний эцэст ирэх цэргийн албанаас өөрийн хүсэлтээр “халагдах” гэнэ. Их Британийн хатан хааны II Элизабетын ач Харри армид 10 жил алба хаах хугацаандаа Афганистанд хоёр удаа үүрэг гүйцэтгэсэн аж. Тэрээр 2007 оны сүүлчээр Афганистанд анх хөл тавьж байжээ. Хожим нь 2012 оны есдүгээр сараас 2013 оны нэгдүгээр сарыг хүртэл Афганистанд үүрэг гүйцэтгэсэн байна.

Өдгөө 30 настай Харри ирэх зургадугаар сард албан ёсоор армийг орхих гэнэ. Тэрээр армийг орхих шийдвэрийг гаргахад хүнд байсан ч энгийн амьдралаар амьдрах болсондоо баяртай байна хэмээжээ. Ханхүү Харри армийг орхисныхоо дараа Их Британийн батлан хамгаалах яаманд энхийн хөтөлбөрт хамрагдан ажиллах аж.

Тэрээр 2005 онд Сандхерст дэх эзэн хааны цэргийн академид сургагч оффицероор элсэн суралцаж, хожим нь Апаче нисдэг тэргийг жолоодож сурсан байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж