Өмнөд болон Хойд Солонгос улсууд 2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдах зуны олимпийн наадамд хамтарсан бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон тухай До Жон Хуан Даваа гаригт /2018.12.24/мэдээлэл хийхдээ албан ёсоор мэдэгджээ. Хоёр улсын тамирчид хамгийн багадаа гурван спортын төрөлд хамтран оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Дээрх гурван спорт нь эмэгтэй сагсан бөмбөг, каноэ завь, сэлүүрт завины төрөл байх гэнэ. Индонезид зохион байгуулагдсан энэ жилийн Азийн спортын наадамд хоёр улсын баг тамирчид энэхүү гурван төрлөөр хамтран амжилттай оролцсон байна.
Өмнөд Солонгосын Соёл спорт аялал жуулчлалын сайдын хэлснээр дээрх гурван төрлөөс гадна хамгийн их хөдөлгөөн шаарддаг ширээний теннис , жүдо гэх зэрэг төрөлд хамтарсан багаа илгээх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Пёньчан 2018 өвлийн олимпийн наадамд анх удаагаа хоёр Солонгос улс эмэгтэйчүүдийн хоккэйн төрлөөр хамтран оролцсон билээ.
Эх сурвалж:KYODONEWS