МАН-ын цагаан тагтаа хэрүүлийн хар хэрээ болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

МАН-ын цагаан тагтаа хэрүүлийн хар хэрээ болжээ

МАН-ын цагаан тагтаа хэрүүлийн хар хэрээ болжээ

2015 оны зургадугаар сарын 2. Энэ өдөр МАН-ын гишүүд Чингисийн талбайд энхийн цагаан тагтаа нисгэж, "Бид хамтдаа" хэмээн уриалж байлаа. Харин өнөөдөр М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын нисгэсэн тагтаа хэрүүлийн хар хэрээ болсон талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ёгтлон жиргэжээ.

УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх буюу 65 суудал авсан МАН-ын хоёр гол бүлэглэл, багын хоёр найз эрх мэдэл, сандал суудлын төлөө байшингаа төдийгүй улсаа нурааж байна.

Тэдний хэрүүлийн хөлд Монголын эдийн засаг, улс төр, нийгэм хүртэл чирэгдээд эхэлсэн. Учир нь, УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан бололгүй бараг сар болох гэж байна. Ердөө гурван жилийн өмнө цагаан тагтаа нисгэн явсан МАН-ын найзууд хамтдаа мөр зэрэгцэн тагтаа нисгэх нь бүү хэл нэгэн дээвэр дор багтаж шингэхээ больсон  байна. М.Энхболдыг огцруулахаар У.Хүрэлсүх бүхий л аргаа сүвэгчилж суугаа бол М.Энхболд нь У.Хүрэлсүхийнхээ эсрэг байдаг тэнхээгээрээ гүрийж байгаа.  Тэдний нисгэсэн тагтаануудыг З.Энхболдын тарааж өгсөн сумаар АНчид харваад алчихсан уу, юутай ч тус намд "хэрүүлийн хар хэрээ эргэлдээд" дөрвөн жилийнхээ хоёр жилийг үджээ. МАН-ын хар хэрээнүүдээс болж Монголын эдийн засаг, нийгэм улс төрд хямрал хэдийнэ нүүрлэж байна. Утаа, өр төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт МАН-ын хэрүүл дундуур гэрлийн хурдаас өсөх нь өсч, өтгөрөх нь өтгөрсөөр. Энэ янзаараа, үлдсэн хоёр жилдээ МАН-ынхан хэрээ, хэрээнийхээ харыг гайхаж яваад ухсан нүхэндээ бүгдээрээ унаж үхэх вий дээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж