Таныг гайхашруулах 50 баримт

Таныг гайхашруулах 50 баримт

Таныг гайхашруулах 50 баримт

"We are teachers" цахим хуудас та биднийг гайхашруулах 50 баримтыг дэлгэжээ.

  1. Австрали сарнаас өргөн. Сарны диаметр 3400 километр бол Австрали улс зүүнээсээ баруун хүртэл 4000 километр байдаг.
  2. Чихэвч зүүх нь чихэнд бактер үржүүлдэг. Цагийн турш чихэвч зүүх нь чихэн дэх бактерийг 700 дахин нэмэгдүүлдэг.
  3. Шотландын үндэсний амьтан нь Ганц эвэрт морь.
  4. Авокадо нь ногоо биш нэг үрт жимсний төрөлд ордог.
  5. Эйфелийн цамхаг зуны улиралд 15 сантеметрээр өндөр болдог.
  6. Хүний шүд нь өөрийгөө нөхөн төлжүүлж чадахгүй ганц хэсэг.
  7. Швейцарь улс далайн гахайг ганцаар тэжээхийг хориглодог. Учир нь далайн гахай олуулаа байх дуртай ба ганцаараа байвал гунигладаг. Ганцыг тэжээх нь амьтны хүчирхийлэлд ордог.
  8. Барын үс, арьс ялгаагүй судалтай.
  9. Сам хорхойн зүрх нь толгойдоо байрладаг.
  10. Мөстэй зайрмагийг анх 1905 онд 11 настай Франк Эпперсон зохиож байсан.
  11. Хүн шүршүүрт орж байхдаа хамаагүй илүү бүтээлчээр сэтгэдэг.
  12. Алимыг хурааснаас жилийн дараа дэлгүүрт зардаг.
  13. Дэлгүүрт зардаг ихэнх васаби амтлагчууд жинхэнэ биш.
  14. 1804 онд хүмүүс зураг даруулахдаа инээх нь ичмээр гэж үздэг байсан. Тиймээс зураг авхуулахдаа  жимийсэн уруултай гарахын тулд “Чавга” буюу “Prune” гэж хэлдэг байжээ.
  15. Задийн самар хий юм харуулах чадвартай.
  16. Уран зураг, уран баримлын тэмцээн 1912-1952 оны хооронд Олимпийн спортын төрөлд ордог байсан.
  17. Испанийн төрийн дуулал ямар ч үггүй.
  18. Муурны шээс хар гэрлийн доор гэрэлтдэг.
  19. Нойлын цаас гарахаас өмнө америкчууд бие засахдаа эрдэнэшишийн навч ашигладаг байсан.
  20. Их Британийн танкнууд дотроо цай чанах булантай.
  21. Цэнхэр халимны зүрхний цохилтыг хоёр милийн цаанаас мэдэх боломжтой
  22. Микки болон Минни Маус хоёрын дуу оруулагчид жинхэнэ амьдрал дээрээ гэрлэсэн.
  23. # тэмдгийн жинхэнэ нэршил нь октоторп юм.
  24. Сюрреализмийн эцэг гэгдэх Сальвадор Далли гэдэг хүн Чупа Чупс модон чихрийн логог бүтээсэн.
  25. Ватикан хот нь дэлхийн хамгийн жижиг улс.
  26. Саран дээр газар хөдөлдөг.
  27. Кетчупийг эмийн санд эмийн журмаар зардаг байсан.
  28. Хамраа чимхэнгээ амандаа дуу аялах боломжгүй. Туршаад үзээрэй
  29. Оросын Магадоноос Африкийн Кейптаун хүртэл ямар ч тээврийн хэрэгсэлгүй алхаж болно.
  30. Хүн бол хорвоо дээр ганцаараа хацар нь улайдаг амьтан
  31. Гахай тэнгэр өөд харж чаддаггүй. Хүзүү нь ч дээшээ нугарахгүй дээ.
  32. Японд 200 гаруй төрлийн КитКат байдаг.
  33. Хүний хэл хурууний хээ шиг онцгой хээтэй.
  34. Эйфелийн цамхаг Барселонад байх ёстой байсан. Гэвч Барселона цамхагийг хотын өнгө үзэмжийг гутаана гэснээр Францад барьжээ. Парисчууд мөн адил Эйфелийн цамхагт дуртай байгаагүй ч жуулчид ирж сонирхсоноор нэр хүндтэй болжээ
  35. Дэлхийн хамгийн богино нислэгийн хугацаа 90 секунд байдаг. Шотландын Вестрей ба Папа Уэстрей арлуудын хооронд 1.7 миль хурдаар 90 секундэд нислэг үйлддэг байна.
  36. Дельфинууд нэг нэгэндээ нэр өгдөг. Мэдээж дельфины хэлээр.
  37. Цэнхэр халимны хэл жижиг зааны жинтэй тэнцдэг.
  38. Матрууд хэлээ гаргаж чаддагүй.
  39. Дэлхийн төврүү 42 минутын турш унаж байж хүрнэ.
  40. Ихэнх хүмүүс хэлээрээ тохойдоо хүрч чаддагүй.
  41. Адольф Гитлер Нобелийн Энх тайвны шагналд дэр дэвшиж байсан.
  42. Хүн амьдралынхаа турш 70 удаа унтаж байхдаа шавьж иддэг.
  43. Хавай арал жил бүр Аляска руу 91.44 сантиметрээр ойртдог.
  44. Анааш хамгийн их аянганд цохиулдаг амьтан.
  45. Аврага загас нүдээ анивчиж чаддаг.
  46. Сонсголын бэрхшээлтэй хүмүүс зүүдэндээ ч ялгаагүй дохионы хэлээр ярьдаг.
  47. Амьтан хүнээс харшилтай байх боломжтой.
  48. Зөгий өдөрт 96.561 километр замыг туулдаг.
  49. Нохойг илэх үед хүний цусны даралт унадаг.
  50. Лос Анжелес хотын бүтэн нэр нь "El Pueblo de Nuestra Senora la Reina de los Angeles de Porciuncula".

Эх сурвалж: WeAreTeachers

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оёоданг 2024-03-04 202.9.40.104

оюутолгойн гэрээг баярцогт зоригт байгуулсан х***а бодлого эцэст нь риотенто монгол муудалцуулах хогийн бодлого риотенто буруу байхгүй рт болгож тийм болгож нөлөөсөн.

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж