“ЖДҮ-ийг санхүүжүүлэгч Энтрепренер хатагтай” шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

“ЖДҮ-ийг санхүүжүүлэгч Энтрепренер хатагтай” шалгарлаа

КАПИТАЛ БАНКНЫ БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ С.ДЭЛГЭРЦЭЦЭГ НЬ “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР ХАТАГТАЙ”-ГААР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “LADY ENTREPRENEUR – 2014” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, алдаршуулах, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх зорилгоор тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр салбар бүрийн Онцлох бизнес эмэгтэйчүүдийг шалгаруулсан.

Энэ удаагийн арга хэмжээнээс Капитал банкны Байгууллагын банкны газрын захирал С.Дэлгэрцэцэг нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэгч Энтрепренер хатагтай”-гаар шалгарлаа.

С.Дэлгэрцэцэг нь банк санхүүгийн салбарт 2006 оноос эхлэн үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн Капитал банкны шилдэг ажилтны нэг билээ.

Капитал банк улс орны хөгжлийн тулгуур болсон жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгынхоо хүрээнд нийтдээ 27 дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесийн гараагаа эхлүүлж байгаа болон үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлж буй олон аж ахуйн нэгжтэй хамтран үр бүтээлтэй ажиллаж ирлээ. Өөрсдийн үйлдвэрлэл, өрсөлдөх чадвараа зах зээлд зөв хөрөнгө оруулалтаар бэхжүүлж эрэлт хэрэгцээ бүхий чанартай бүтээгдэхүүнээр ард иргэдээ ханган ажиллаж буй ЖДҮ эрхлэгч нэгжийг Капитал банк  цаг ямагт дэмжин ажилласаар ирсэн.

Ингээд “LADY ENTREPRENEUR – 2014” арга хэмжээнээс эрхэм хүндтэй шагнал хүртсэн С.Дэлгэрцэцэг захиралдаа цаашдын ажил, амьдралд нь сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж