Мягмар гаригт Берлин хотноо үг хэлэхдээ, Америкийн генерал Хожес сайн дурынхны өмнөөс байлдаж байгаа Оросын 12 мянган цэргийнхэн дунд цэргийн зөвлөхүүд, их бууны операторууд байгаа гэснээс REUTERS иш татан дамжуулжээ. Түүний хэлснээр, Оросын зэвсэгт хүчний өөр 50 мянган цэрэг орос-украины хил дээр байгаа гэнэ.
Киев, Барууны орнууд Украинд Оросын цэрг байгаа гэж нэг биш удаа мэдэгдэж байсан ч оросууд түүнийг нь “баримтгүй, нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл” гэж байв. Олон улсын шалгалт Украины хил орчимд Оросын талаас ямар нэгэн зөрчил бүртгээгүй юм.
Европ дахь Америкийн хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Фредерик Бен Хожес өмнө мэдээлэхдээ, Америкийн 300 цэргийн албан хаагчид Баруун Украинд байрлан Украины армийн сургалтыг эхлэнэ гэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР