Япон улсад албан ёсны айлчлал хийсэн Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой уулзжээ. Ханхүү Уильям, Харүмафүжи Д.Бямбадорж нарын уулзалт өнгөрөгч баасан гаригт (II.27) Токио хотноо болсон байна. Ханхүү “Харүмафүжигийн фэн гэдгээ илэрхийлж, дараа заавал ирж сүмогийн тэмцээнийг үзнэ” гэсэн байна.
Ханхүү Уильям айлчлалынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр Ёкохама хот дахь Британы хамтын нөхөрлөлийн дайны оршуулгын газар очжээ. Энэ үеэр тэрээр ээжийнхээ зургийг харж, чимээгүй дурсан саналаа. Диана гүнж 1995 онд Япон улсад албан ёсны айлчлал хийж байжээ.
Ч.ШАРХҮҮ