Ноён уулаа аврах хөдөлгөөн, Босоо хөх Монгол бүлгэмээс санаачлан өнөөдөр Чингисийн талбайд цуглаан зохион байгууллаа. Тэд ийм цуглаан зохион байгуулж, эх орныхоо тухай дуу дуулж, төв талбайдаа омогшино гэдгээ мэдэгдэж өмнө нь хэвлэлийн хурал хийж байсан юм. Энэ нь тэдний Ноён уулыг аврах хөдөлгөөн зогсоогүйг илэрхийлсэн нэг арга хэмжээ нь юм. Өмнө нь буюу өнгөрсөн сард тэд УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасныг тэд эсэргүүцэж, өлсгөлөн зарласан. Гэхдээ одоо өлсгөлөнгөө зогсоосон бөгөөд хууль хүчний байгууллагынхны шахалтаар арга буюу зогсоосон гэсэн тайлбар хийж байгаа билээ.
Г.НАРАН