Монголын хөрөнгийн бирж 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 148.8 сая төгрөг буюу нийт 744,086,976 төгрөгийн арилжаа хийсэн байна.
- ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
- Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 45 компанийн 1,779,972 ширхэг хувьцаа 587,134,846 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | APU | АПУ | 280,444 | 161,228,479 |
2 | ERDN | Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК | 252,871 | 152,882,636 |
3 | LEND | ЛэндМН ББСБ ХК | 851,083 | 59,642,830 |
4 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 8,115 | 54,095,300 |
5 | GOV | ГОВЬ | 1,070 | 34,600,440 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 806,042 | 257,281,651 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 326,531 | 179,512,921 |
3 | ARD | Ард капитал групп ХХК | 232,506 | 144,703,662 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 370,622 | 94,401,756 |
5 | SANR | Санар ХХК | 153,966 | 88,557,178 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,471 ширхэг үнэт цаас 156.9 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 2,942 | 313,904,260 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,293,876,155,337 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19,592.9 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.25 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ