Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай чөлөөлөгдөв

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай чөлөөлөгдөв

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай чөлөөлөгдөв
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллах хугацаандаа үнэт цаасны давхар бүртгэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалах, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд “МХБ” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй компани болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Түүнчлэн, дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд албан ёсоор багтаахад идэвх зүтгэл гарган ажилласан бөгөөд 2022-2023 онд Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний биржийн суурийг амжилттай бий болгож, МХБ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, улмаар МХБ нь үнэт цааснаас гадна нүүрс, төмөр, хайлуур жонш, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих боллоо.
Дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэх, цаашдын тогтвортой өсөлт хөгжлийн үндсийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан Х.Алтай захирлынхаа цаашдын ажил үйлсэд нь нийт хамт олны зүгээс амжилт хүсье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-29 158.59.127.137

hulgaichiin huuhed hulgaich l baidag. ene hun ene olon jil yu ch hiigeegui, yu ch buteegeegui ene unen shuu, harin asar ih udlaa, ert zailah bsan. hurungiin birjiin ipo-goos startegiin hurungu oruulagch neriin dor avdagaa avchihsan. hulgaich ger bul ah nar ni odoo uhhural ruu yavuulah sanaatai, iim hulgaichiin ger bulees garaltai numuus haana ch ochood yu ch hiihgui buteehgui, uchir ni ted hezee ch bayalag buteej bgaaui. sursan erdem meregjil ni darga-hulgaich……

Avatar

S 2023-12-29 66.181.176.101

SEKSDI80955877

Avatar

Их гүрэн групп 2023-12-29 66.181.191.169

МАН ялна..гэхдээ нямдорж ба түүний хулгайч бүлэглэл, Амарбаясгалан Амарсайхан Мөнхбат, Булганы Батэрдэнэ Анандбазар Цэнгэлийн хулгайч бүлэглэл ,ОюунЭрдэнэ ба түүний коммунист дарангуйлагч бүлэглэлийг бүрэн зайлуулах шаардлагатай..тэгж байж л залуу үед зөв сайхан ажиллах боломж бүрдэнэ. ..

Avatar

Нэргүй 2023-12-29 66.181.161.31

ах нарынхаа бузар булайг сурсан бүр тлүү өлсгөлөн гөлөгнүүд л бгаа ш д. МАН гэж намыг бүр татан буулгаад гишүүдийг нь лагерьт хорьж мод зөөлгөвөл таарна

Avatar

ахмад 2023-12-29 202.9.40.74

Элэг нь С.Баар, СҮ.Батболд нарта нийлж тэдний гарч хөл более их луйвардсан хийсэн луйварчин бой.Аваал эхнэрээсээ салан байж тэдний бүлэглэлд хүргэнтэж орсон юм гэсэн.Баяр Хангай 2Москвад байсан ЭЁЯн байрыг хүртэл Чиченүүдэд түрээслүүлж нууц козино ажиллулан гэмт хэрэг үйлдэж байсан яриа ч гардаг л байсан шт.Луйварчдын үр хүүхдүүд луйварчид л байдаг.Ард түмэн анхааралдаа аваасай даа.

Avatar

зочин 2023-12-29 59.153.86.82

МАН -аас нэр дэвшсэн хэн бүхэн ижил зөвхөн өөрсдийгөө л хөрөнгөлөг баян ая тухтай байлгах талаар бодож төр нийтийн боломж бололцоог хулгайлна . энэ бол коммунистуудын араншин .

Avatar

иргэн 2023-12-29 66.181.185.109

Итгэлт байхгүй ээ бас нэг улс төрч нэр зүүсэн хогын хүүхэд биз дээ хог хог. Энэ сонгуулиар жагсаалтын хамгийн сүүлээс нь дээш сонголтоо хийхэд л болно.

Avatar

Нэргүй 2023-12-29 59.153.115.39

Одоо энэ насны залуус төрд гарах цаг нь болжээ! Хуучин хөгшчүүд зайгаа тавьж өгөх нь зөв л дөө! мэдээж, залуус дунд буруу хүмүүс байж л таарна, тэгэхдээ тэдний концентрац нь хууччуулаас бага байх ёстой?! Олонх нь эх орныхоо төлөө ажиллавал бид эрх биш уруудах биш, өөдлөх замдаа орох болов уу гэж найдна??

Avatar

Нэргүй 2023-12-29 139.5.217.52

МАНгасуудаас дэвшвэл төлгөн коммунист болно тэ

Avatar

Нэргүй 2023-12-29 66.181.179.236

Амжилт! АН-аас дэвшвэл сайн, үнэ цэнэтэй, Монголдоо хэрэгтэй шүү. Энэ намыг шинэ залуус босгох цаг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж