Ерөнхийлөгчийн саналыг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн саналыг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ

Ерөнхийлөгчийн саналыг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсвийн хоригтоо тодотгол оруулж ирсэн асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2018.11.23/ хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хоригийн тодотгол болгож 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг УИХ-ын даргад хүргүүлсэн аж. Уг албан бичигт Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал нэн чухал байна. Малчин өрх бүрийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг аймаг бүрт барьж байгуулснаар улс орны эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой тул Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд уул уурхайн бус экспортын үйлдвэр, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг тусгах шаардлагатай. Иймд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэн төсвийн тухай хуульд тодорхой асуудлуудыг нэмж тусгах боломжтой талаар албан бичигт дурджээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Экспортод чиглэсэн  мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах 500 тэрбум төгрөгийг  2018, 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Ц.Мөнх-Оргил  гишүүний саналыг дэмжиж байна. Ерөнхийлөгчийн саналыг ч дэмжиж байна. Хоригтой холбоотой асуудлыг өчнөөн л ярилаа. Засгийн газар, Сангийн яамны сайд аль хэдийн шийдчих боломж байсан шүү дээ. Байгаа боломж, хэдэн тоогоо мэддэггүй юм уу. 2019 оны төсөвт суулгах бүрэн боломж байсан. Хэлэлцүүлгийн явцад ч оруулах боломж байсан.  Асуудлаа яриад ойлголцчих байтал цаг хугацаа алдах юм.

Ингээд санал хураалт явуулахад  байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дээрх санал дэмжигдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж