Долоо хоног бүрийн ням гаригт хүргэдэг “Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна.
Сошиал ертөнцийнхний хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулиан хуучраагүй сэдэв хэвээр байна. Энэ тухай болон бусад асуудлаарх жиргээчдийн байр суурийг хүргэе.
Мөнхтөрийн Нарантуяа @m_narantuya
Күэ нээрээ шинэ Хулгайч тодорсон биш хуучны Хулгайч нар сэрцгээж чанга чангаар Хулгайч гэхийг сонсох мөн жигтэй еэ.
ОУВС-д гомдол гаргацгаая. Мөнгө угаахын эсрэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэтэл шийдвэр гаргагчид нь өөрсдөө мөнгө угаасан хэргүүд баримттайгаа байна.
Ts.Bat-Erdene
Манай поп, топ гэсэн улстөрчид хулгайчийг бариарай гэж хэн түрүүлж хашгирсан нь үнэлэмжээ өсгөдөг нь өнгөрч дээ. Хулгайч хулгайчаа ХУЛГАЙЧ гэж хашгиран өөрөөсөө холдуулдаг арга хоцрогдчихлоо..хэхэ
Би л хотын дарга байсан бол Төрийн ордон-461 хорих анги гэсэн чиглэлээр автобусны маршрут нээнэ. Зүгээр л төрийнхөнд гадаа шоронгийн автобус хүлээж байгаа шүү аятайхан засаглаарай гэж байнга сануулах зорилгоор
Баттөмөрийн ЭНХБАЯР
Сүүлдээ eр нь Хүний буруутай юм байхаа болилоо шүү. #ЖДҮ ийн хулгай, авлига явж явж Эрүүгийн хуулиас болсон юм шиг юм болчив уу өнөөдрийн чуулган?!
Та нар боддоо ЗИ-гийн үед М.Энх-Амгалан прокурор тэгж том дуугарсан бол аль хэдийн микрофонын хаагаад хөөгөөд гаргачихсан байгаадаа. Хэн нь шударга ардчиллын төлөө зогсож чадаж байна
Энэ жил ямар нэгэн Төрийн болон ТББ-аас, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас болон ер нь хаанаас ч "ОНЫ ШИЛДЭГ УЛС ТӨРЧ ШАЛГАРУУЛЖ” олны дургүйг хүргэсэн үйлдэл гаргахгүй байхыг #СЭРЭМЖЛҮҮЛЖ байна! Эрт хэллээ шүү.
Өглөөний мэнд! Өнөөдөр Дэлхийн 1-р дайн дууссан өдөр. Дайн дажингүй Монголд төрсөн бид азтай жиргээчид шүү.
Танхай эмээ @Tanhai_Emee
Хоёр мундаг монгол залуу Америкийн dragon House холбоонд очоод бүсийг нь аваад ирлээ!
Холбоотой мэдээ