Сошиал тренд: Есөн сарын 1-н ерөөсөө дарга нарын баяр

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Сошиал тренд: Есөн сарын 1-н ерөөсөө дарга нарын баяр

Сошиал тренд: Есөн сарын 1-н ерөөсөө дарга нарын баяр

News агентлаг долоо хоногийн Ням гаригт Сошиалаар сонин юутай байна вэ буланг хүргэдэг билээ.


Хуульч Б.Гүнбилэг нэгэн тоо баримтыг онцолжээ. Тэрбээр, Хуульч Б.Гүнбилэг @GunbilegBldbtr 2018 онд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг улсын хэмжээнд 195 гарч, урд оныхоос 51,2 хувиар өсчээ. Энэ жил ч мэдээгээр их чих халууцуулж байна даа. 2019 оны эхний 7 долоон сард мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 130 гарчээ. 2018 онд бүхэлдээ 195 байсан бол 7хон сард 130 гарсан нь өнгөрсөн оны 7 сараас 47 хувиар өсчээ. Харин жиргээчид энэ талаар,

  • Эрх чөлөөт Оргио @110OrgioЯанаа 51.2%-аар өсөөд байхдаа яах вэ дээ…аав ээж нь албан тушаалдаа хадаатай болохоор даанч дархлагдчаад байхым
  • Жамъян@JamiyanE Хамгийн том дарга нарын ойр дотно хүмүүс орооцолдоод ирэхээр  дийлдэшгүй талдаа орж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй биз дээ
  • Sortun@Public_opinionM Ядарсан айлын хүүхдүүдийг элсүүлж, ѳмнѳѳсѳѳ хэрэг үүрүүлээд мултардаг жишиг тогтсон гэж байна даа.
  • Batbayar.Kh @BatbayarKДипломатуудын цүнх машинаар монголд орж ирээд байна уу. Гааль дээр илрүүлсэн гэж нэг ч мэдээ гарахгүй юм
  • DARINA @oyundarinaЯмар хор хохирол учруулдгийг маш сайн тайлбарлаж өгөх, алсдаа ямар хор хөнөөлтэй зэргийг сайн сурталчлах пропоганда их хэрэгтэй юм шигээ
  • Баттөмөрийн ЭНХБАЯР @Enkhbayar_bat Хар тамхитай тэмцэх хуулийн цогц шинэчлэлийн төсөл нь сайд дээр зүгээр л дарагдчихсан. Хар тамхи ярихаар том дарга нарын бөгс ухагдчих гээд хэцүү байсан байгаа биз…

Жиргээч Одбаяр замын түгжрэлтэй холбоотой хэд хэдэн уулзварын эргэлтийг хориглосонтой холбоотой шийдвэрийн талаар ийн жиргэжээ. Одончимэдийн ОДБАЯР @odbayarod Асуулт байна?.Цегтрал Таурын уулзвараас яагаад баруун гар тийш төв зам руу эргэхийг хориглоод байна.Мөн төв замаас зүүн эргэхийг? хаасан ач холбогдлыг нь олж харахгүй байна гэжээ. Энэ талаар жиргээчид,

  • Энхбат Доржпалам@enkhtabЭнэ шийдвэрээр тэр орчмын түгжрэл багассан санагддаг.
  • Бадрал @SBadralЦэнтралаас төв рүү эргээд тэндээсээ урагшаа эргэх гээд бөглөрөл үүсдэг, төв замаар чигээрээ явах хүмүүсээ тагладаг. Зөв шийдвэр гэж боддог
  • bilzowski@BilegErdeneAБи өдөр бүр тэр замаар ажилдаа явдаг. Ажиглаад байхад зөв шийдвэр болсон санагддаг. Тэр хавийн түгжрэл их буурсан.
  • Семёнов Б.@SemeynovХарин тийм ээ нуухын авах гээд нүдийг нь сохолчих юмаа

Өнөөдөр есдүгээр сарын 1-н хичээлийн шинэ жил тохиож байгаатай холбогдуулан хүмүүс хошигносон, хөгжилтэй постуудыг онцлоё.

  • Bayasakov @bayasakov20 орчим жилийн өмнө 9 сарын 1-д будаг нь ханхалсан оюутан ТИС-н хаалгаар орох гэтэл 50, 60 баагийнууд хаалга цөм цохиод зодолдоод гараад ирсэн. Ирэх жилүүдэд ямар ч байсан зодолдох юм байна гэдгээ тэгэхэд ойлгосон доо. Жижүүр нь цагдаа байлаа шүү дээ цагтаа ТИС
  • Галаар наадагч @Khaliunbuga Энэ хүмүүсээ  тэгш сондгой насаар нь явуулъя аа тэхгүй бол автобусанд багтахаа байлаа. 9 сарын 1
  • Шаарийбуу @davaatulgaДандаг хүүхдийнхээ хичээлийн нээлт дээр лээвчиг бандаштай очцон барилдах хүн байнуу гэж азаргалж яваа сурагтай. Сургуулийн нээлтэнд бөх барилддаггүй гэдгийг хэлээд өгөөсэй
  • Билгүүн@GumpaaНасаараа төрд байсан дарга нар цүнх бэлэглэхээр нэг тийм бөөлжис цутгамаар пиар тээ. Иргэдээ ийм ядуу байлгаснаасаа ичдэггүй гэж асуумаар
  • ariuntsetseg@ariuntsetsegmm Жиргээний багш нарт хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Ардын хүүхдэд аль байдаг чадлаараа сурсан мэдсэнээ зааж өгөөрэй!  Ирээдүй та нарын гарт
  • SuvaOyuka @suvaoyuka11 энэ сургуулийн нээлтэнд улстөрч  нэртэй сандалны бөглөөс болсон гарууд очиж мартагдах шахсан нүүрээ түмний хүүхдийн өмнө харуулж улиг болсон яриагаа шүлэг шиг уншиж буг болсон биеэ бурхан мэт санан индэр дээр гарах байхдаа
  • П.Манлайням.мн @cmyk_7979 Сая охиныхоо сургуулийн нээлтэнд очоод.. Ард сууж байсан 2-р ангийн бололтой 2 хүү том плакатан дээрхийг аягүй нухацтай уншиж байна.. Хичээлийн.. Шинэ.. Жилийн.. Мэнд.. Хүргье! Тэгснээ Юууу вээээ, ШИНЭ ЖИЛ чинь болоогүй биздээ гэнээ..
  • БАТЫЙ@batengineerЕсөн сарын нэгэн бол Ерөөсөө дарга нарын баяр юм
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж