Тариаланчдад урамшуулал олгожээ

Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Тариаланчдад урамшуулал олгожээ

Хүнс, хөдөө, аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад олгох буудайн урамшууллыг  шилжүүлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрээр тариалачндын Тариалан эрхлэлтийг  дэмжих  санд  нийлүүлсэн  улаанбуудайн  тонн  тутамд  70000 төгрөгийн  урамшуулал  олгохоор  болсон юм. 

Үүн дагуу  тариалан  эрхлэгч  908  аж ахуй  нэгж,  иргэдэд  олгох  25 тэрбум төгрөгийн урамшууллыг  аж  ахуй  нэгжүүдийн  дансанд  шилжүүлжээ. 

О.САР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж