Зэвсэглэлийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд Оросын Нисэх хүчин олон талын зориулалтын Су-35С сөнөөгч онгоц авч эхэлнэ гэсэн Сергей Шойгугийн мэдээллээс иш татан РИА Новостимэдээлжээ.
"Одоо олон талын зориулалтын Су-35С сөнөөгч онгоцны туршилтын ашиглалт явагдаж байна. Энэ жил түүнийг зэвсэглэлд авах ёстой» хэмээн сайд яамны удирдлагын зөвөлгөөн дээр хэлжээ.
Су-35С сөнөөгч онгоц нь "4++» үеийнх бөгөөд Су-27 онгоцны гүнзгийрүүлсэн сайжуулалт юм. Онгоцонд тав дахь үеийн онгоцны тоног төхөөрөмж хэрэглэгджээ. Сөнөөгч онгоц нь 2011 оноос хойш туршилтад ороод 2012 оны сүүлчээр туршилтын ашиглалтын анхны онгоцнуудыг армид нийлүүлсэн байв.
Одоо Комсомольске-на-Амуре хотын АХК "Сухой» үйлдвэрт энэ төрлийн 48 онгоцны захиалгыг хийж байна. Цаашид энэ төрлийн онгоцны захиалга Хятадаас ирж магадгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР