Морин хуурын чуулгын “Торгоны хээ” цагаан сарыг угтсан гайхамшигт ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх гэж байна.
Ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон үндэстэн ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тайлбартайгаар хүргэнэ.
Тоглолт Улсын Филармонийн танхимд энэ сарын 05-нд 19 цагт ганцхан удаа тоглогдох юм байна. Тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэх ажээ.
Т.АНУ