Франц улсын нийслэл Париж хотын "Роберт Шарпантье" спортын ордонд нэгдүгээр сарын 31-хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн гурван төрлөөр болно.
Уг тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл (”Хангарьд” клуб, 48 кг0, П.Орхон (”Алдар” спорт хороо, 55 кг0, С.Бямбацэрэн (”Аврагч” спорт хороо, 58 кг), Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд (”Алдар” спорт хороо, 63 кг) нар оролцохоор болжээ.
Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун явна.
Тэмцээний дараа хоёрдугаар сарын 2-6-ны өдрүүдэд “Insep” олимпийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан цугларалт болох юм байна. Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг 2006 онд алтан медаль хүртэж байжээ.
Дараа нь энэ бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Австри улсын Вольфурт хотод болох “Flatz Austria Open” олон улсын тэмцээнд оролцоно.
МЧБХ. Д.Өлгийсайхан