Шатрын олимпиад өндөрлөхөд гурван өргийн тоглолт үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Шатрын олимпиад өндөрлөхөд гурван өргийн тоглолт үлдлээ

Эрэгтэй баг 150 орноос 50 дугаар байрт бичигдэж байгаа бол эмэгтэй баг мөн 150 орноос 11 дүгээр байр руу орж ирлээ

Шатрын олимпиад өндөрлөхөд гурван өргийн тоглолт үлдлээ

Гүржийн нийслэл Батуми хотод болж буй Шатрын 43 дахь олимпиадад дэлхийн 180 орны 1667 шатарчин өрсөлдөж байна. Шатарчил швейцарь системээр 11 өрөг тоглохоос одоо гурван өргийн тоглолт үлдлээ.

Өчигдөр найм дахь өргийн тоглолт болж, урьдчилсан дүн гараад байна. Монгол Улсын эрэгтэй баг Узбекстантай 2:2-оор тэнцэж, 50 дугаар байрт жагслаа. Манай эрэгтэйчүүд зургаадугаар өрөгт Малайз, долоодугаар өрөгт Венесэулийг хожоод байсан юм. Өнөөдөр ес дэх өрөгт Ираны багтай тоглохоор болсон байна. Ираны баг найман өргөөс 5 хожил, 3 хожигдолтой 33-р байрт бичигджээ.

Тэмцээний эхний өргүүдийн дараах байдлаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан Монгол Улсын эмэгтэй баг өчигдөр Польшийг 3:1-ээр хожиж, 11-р байр руу орж ирлээ. Манай эмэгтэйчүүд тавдугаар өрөгт АНУ, зургадугаар өрөгт Румыны багт хожигдсон ч Индонез, Польшийн багуудыг дараалан хожоод байна.

Өнөөдөр Гүржийн нэгдүгээр багтай тоглохоор оноолт таарсан байна. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу Гүржийн гурван баг оролцож байгаа бөгөөд 1, 2-р баг нь 9, 13-р байрын амжилттай явна.

ДҮН:

Эрэгтэй баг: ( )-д чансааг бичив

  • 1-р өрөг: Этиоп (136) – Монгол0:4
  • 2-р өрөг: Монгол – Куба (33) 2:2
  • 3-р өрөг: Гүрж-1(14) – Монгол 3:1
  • 4-р өрөг: Монгол– Малави (119) – 4:0
  • 5-р өрөг: Монгол – Гүрж-2 (42) – 1:3
  • 6-р өрөг: Малайз (107) – Монгол 1:3
  • 7-р өрөг: Монгол – Венесэул (61) – 2,5: 0.5
  • 8-р өрөг: Узбекстан (36) – Монгол ( )

Эмэгтэй баг:

  • 1-р өрөг: Шри-Ланк (91) – Монгол0:4
  • 2-р өрөг:  Босни-Герцеговина (63) – Монгол1:3
  • 3-р өрөг: Монгол – Беларус (36) – 2.5:2.5
  • 4-р өрөг: Иран (28) – Монгол– 0.5:5
  • 5-р өрөг: АНУ (10) – Монгол  – 3.5:5
  • 6-р өрөг: Монгол – Румын (20) – 0.5:3.5
  • 7-р өрөг: Монгол – Индонез (47)5:0.5
  • 8-р өрөг: Польш (7) – Монгол 1:3
  • 9-р өрөг: Монгол – Гүрж-1

Дэлгэрэнгүй мэдээллийг http://chess-results.com-с аваарай.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж