Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 25 медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.10.23-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 25 медаль хүртэв

Өсвөрийн шатарчид Азийн аваргаас 25 медаль хүртэв

Индонезийн Бали хотноо 2022 оны аравдугаар сарын 13-наас 22-нд Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ шалгаруулав. Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчиy ур чадвар, бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, сэтгэлгээ оюун ухаанаараа өрсөлдөж, тивийн аваргуудаа тодруулжээ.

Монгол Улсаас Монголын шатрын холбоо (МШХ)-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр амжилт гаргав.

Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 8️ медаль, багийн төрөлд 17 медаль, нийт 25 медаль хүртжээ.

Төв аймгийн 52-р сургуулийн "Хан-Алтай" клубын тамирчин, спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж, энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангасан байна.

Говьсүмбэр аймгийн "Мончесс" академийн тамирчин Мөнхпүрэвийн Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирчээ.

СТАНДАРТ ТӨРӨЛ:

Хувийн дүн:

13-14 насны охидын ангилалд: WMK Э.Хүслэн – алт

11-12 насны охидын ангилалд: М.Маргад – хүрэл

Багийн шагнал:

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-эрдэнэ, М.Мишээл – хүрэл

10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга, С.Баярдүүрэн, М.Ананд – хүрэл

12 насны охидын ангилалд: М.Маргад, Г.Урангоо, Б.Уянгалянхуа – мөнгө

14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,А.Энхрий,А.Эмүжин – мөнгө

14 насны хөвгүүд ангилалд: FM Б.Тэнүүнболд,MK Б.Алдар,MK Б.Оргилон – мөнгө

РАПИД ТӨРӨЛ:

Хувийн дүн:

18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт – мөнгөн медаль

9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг – мөнгөн медаль

Багийн шагнал:

8 насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр – хүрэл

10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга М.Ананд ,С.Баярдүүрэн – хүрэл

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн ,О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг – хүрэл

10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг – мөнгө

12 насны охидын ангилалд: Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа – мөнгө

14 насны охидын ангилалд: WMK Э.Хүслэн, Э.Эмүжин, Э.Энхрий – мөнгө

БЛИЦ ТӨРӨЛ

Хувийн дүн:

17-18 насны хөвгүүдийн ангилалд: FM М.Амилал алтан – мепаль

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн – мөнгөн медаль

13-14 насны хөвгүүдийн ангилалд: FM Б.Тэнүүнболд – мөнгө

17-18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт – мөнгө

Багийн шагнал:

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн,М.Мишээл,О.Оюун-эрдэнэ – мөнгө

8 насны хөвгүүдийн ангилалд: Ш.Амарбаяр, Б.Бат-Амгалан, З.Өнөмөнх – мөнгө

12 насны охидын ангилалд: Г Урангоо, М.Маргад, Б.Уянгалянхуа – хүрэл

14 насны охидын ангилалд: Э.Хүслэн, А.Энхрий, А.Эмүжин –-хүрэл

14 насны хөвгүүдийн ангилалд: FM Б.Тэнүүнболд, Б.Оргилон, Б.Алдар – мөнгө

18 насны хөвгүүдийн ангилалд: FM М.Амилал, Х.Итгэлт, CM Э.Амгалантэнгис – алт

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж