Иран Путиныг хүлээж авахаар бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2025.05.13-нд нийтлэгдсэн

Иран Путиныг хүлээж авахаар бэлтгэж байна

Иран Путиныг хүлээж авахаар бэлтгэж байна

Иран улс Кремлийн тэргүүн Владимир Путиныг хүлээж авахаар бэлтгэж байгааг Тегераны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажерани хэллээ. Тэрбээр "Путины Тегеран дахь айлчлалын бэлтгэл ажил яг одоо үргэлжилж байна" гэжээ. Гэхдээ Кремлийн зүгээс айлчлалын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Путин 2022 онд Иранд тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеитэй уулзаж байв. Энэ нь Украин дахь дайныг эхлүүлснээс хойш Путин анх удаа ЗХУ-ын хуучин бүрэлдэхүүн бус улсад айлчилсан тохиолдол байсан юм.

Хоёр улсын харилцаа зарим үед асуудалтай байсан ч гэлээ 16 дугаар зууны үеэс хойш үргэлжилжээ. ОХУ дайны гурван жилийн турш Иранаас зэвсэг худалдаж авсан. Мөн энэ оны эхээр хоёр улс 20 жилийн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан билээ. ОХУ-ын бусад улстай байгуулсан гэрээнээс ялгаатай нь тус түншлэлийн гэрээнд харилцан батлан хамгаалах заалтыг оруулаагүй. Ираны албаныхны хэлснээр "ОХУ 2015 онд Сирид нэвтэрсэн ч гэлээ Ойрхи Дорнодын томоохон мөргөлдөөнд татагдан орохгүйг хичээж байгаа" аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж