-ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Ана Иванович нар өнөө шөнө өрсөлдөгчөө хожвол шигшээд өрсөлдөх юм.-
Австралийн Брисбэн хотноо болж буй 2015 Brisbane International тэмцээний хагас шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Серийн Ана Иванович нарын шилдэг теннисчид шалгарлаа. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй ОХУ-ын Мария Шарапоав Украины залуу теннисчин Елина Свитолинатай, хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн Ана Иванович АНУ-ын Лепченкотой шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Украины 20 настай Свитолинагийн хувьд шөвгийн наймд тэмцээнд гуравт эрэмбэлэгдсэн Германы Керберийг 4:6, 7:5, 6:3-ын харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ тоглолт өнөө шөнө болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.
ОХУ-ын Мария Шарапова, Сербийн Ана Иванович нарын хувьд тэмцээнээ хоёрдугаар тойргоос эхлүүлжээ.
Ч.БОЛОР