АНУ-ын зэвсгээс татгалзахыг Эммануэль Макрон уриалав

Хуучирсан мэдээ: 2025.03.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын зэвсгээс татгалзахыг Эммануэль Макрон уриалав

АНУ-ын зэвсгээс татгалзахыг Эммануэль Макрон уриалав

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын удирдагчдад Америкийн зэвсгийг худалдан авахгүй байхыг уриалжээ. Учир нь Европын батлан хамгаалах бие даасан байдлын төлөө нэгдэж, орон нутгийн зэвсгийн үйлдвэрлэл, батлан хамгаалах компаниудад илүү анхаарал хандуулж, ач холбогдол өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

"Nice-Matin", "Le Parisien" зэрэг хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Эммануэль Макрон "Миний зорилго бол Америкийн зэвсгийг худалдан авдаг Европын орнуудад очиж, батлан хамгаалах бие даасан байдалд итгүүлэх явдал юм. Patriot-ыг худалдаж авсан хүмүүст шинэ үеийн Франц-Италийн SAMP/T-ийг санал болгох хэрэгтэй. F-35-ыг худалдаж авсан хүмүүст Rafale-ийг санал болгох хэрэгтэй. Энэ бол үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэх арга юм" гэж мэдэгджээ

Европын батлан хамгаалах бие даасан байдлын төлөө олон жил тэмцэж буй Эммануэль Макрон НАТО-гийн гишүүд Америк цэргийн техник хэрэгсэлд улам бүр хамааралтай болж байгааг онцолсон байна.

Жишээлбэл, энэ сард Нидерланд, Бельги улс АНУ-ын "F-35" сөнөөгч онгоц худалдаж авахаа зарласан. Цаашлаад, НАТО дахь Вашингтоны байр суурьтай холбоотойгоор Португал улс эвслийн байр сууриа эргэж харах болсон юм. Улмаар Эммануэль Макрон хараат бус байдлыг эрчимжүүлэх үүднээс Францын батлан хамгаалах, цэргийн техникийн компаниудад Европын техник, технологийн чадварыг сайжруулахыг уриалав. Мөн Америк зэрэг бусад өндөр батлан хамгаалах чадвартай улс оронтой Европ тив өрсөлдөхүйц болгохын тулд  хүнд суртал, зардлыг бууруулахыг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: TAGTIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж