ХОНЬ
Өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжилнэ. Эхэлсэн ажлаа заавал дуусгах хэрэгтэй. Дээгүүр албан тушаалтан эсвэл найз нөхдөөс тусламж дэмжлэг авч болно. Долоо хоногийн сүүлээр хүлээн авалт, уулзалт, арга хэмжээнд оролцох бололтой. Гэр бүлд хэрүүл маргаан, зөрчилд тэвчээртэй хандах хэрэгтэй. Түрэмгий авирлах нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Долоо хоногийн сүүлээр их хэмжээний орлого олох боломжтой.
ҮХЭР
Таны хүчтэй хүсэл тэмүүлэл тань биелнэ. Ажил хэрэгт урьдынхаас илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай. Таны урд олон саад бэрхшээл тулгарна. Бусадтай харилцах, өөрийгөө ойлгуулахад хүндрэлтэй байх бололтой. Орлого нэмэгдсэн ч та зарлагаа хянаж чадахгүй байгаа нь гол асуудал. Эрүүл мэнддээ анхаарч, сувилах хэрэгтэй. Гэр бүлд халуун, дулаан уур амьсгал үргэлжилнэ.
ХАМТАТГАХ
Ажлын ашигтай санал хүлээж авна. Орлого багагүй нэмэгдэж, том худалдан авалт хийж чадна. Найз нөхдийнхөө дунд үл ойлголцол үүсч, зөрчил багагүй хугацаанд үргэлжлэх бололтой. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. Эелдэг зөөлөн, хүлээцтэй байхыг хичээгээрэй.
МЭЛХИЙ
Аливаад хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар нэгэн үйл хэрэг, хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, урмын үг сонсох бололтой. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байх боловч ашигтай худалдан авалт хийж чадна. Гэр бүлдээ хайр халамж, цаг заваа зориулаарай.
АРСЛАН
Бусад хүмүүсийн зүгээс дарамт их ирнэ. Гэвч тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Хэн нэгний сунгасан тусламжийн гараас атгаж, ирээдүйгээ өөрчилж болно. Гэртээ засвар хийх, нүүхэд сайн. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай.
ОХИН
Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Зунаас хойш анхаарч ирсэн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Ганц бие хүмүүс хамгаалалтын бүрхүүлээ сулруулж, таныг гэсэн нэгэнд боломж олгохыг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхлэх боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.
ЖИНЛҮҮР
Долоо хоногийн эхний хагаст худалдаа наймааны үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй. Одод таныг санхүүгийн алдагдалд орж болохыг анхааруулж байна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Том хэмжээний маргаан гарч болзошгүй байна. Хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд таатай өөрчлөлт гарч магадгүй. Зүүд зөнтэй байна. Эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч болзошгүй.п
ХИЛЭНЦЭТ
Эрч хүч сэргэж, амьдралын идэвх нэмэгдэнэ. Хайртай дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, сэтгэл санааны тааламжтай байдлыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс удаан хугацаанд харилцаатай байж ирсэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх магадлалтай. Гэнэтийн зочин ирэх юм уу төсөөлөөгүй нөхцөл байдал үүснэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч эрүүл мэнддээ анхаараарай.
НУМ
Зугаа цэнгэлд хэт автах магадлалтай. Найз нөхөд, тойрон хүрээлэгчид таныг хөнгөмсөг явдалд уруу татах бололтой. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гадаад үзэмж сайжирснаар эсрэг хүйстний анхаарлыг татна. Зугаа цэнгэлд хэт мөнгө үрснээс санхүүгийн нөхцөл байдал хүндэрнэ. Долоо хоногийн сүүлээр нэмэлт орлого орж ирнэ. Нарийн тооцоотой, байж зарлагадаа хянаарай.
МАТАР
Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.
ХУМХ
Долоо хоногийн эхээр танд баярт үйл явдал тохиох болно. Хамт олны дунд мэргэжлийн ур чадвараараа онцгойрч, амжилттай ажиллана. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Гэвч гэр бүлд асуудал гарч таны сэтгэл санааг зовоох бололтой. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.
ЗАГАС
Намрын завгүй өдрүүд иржээ. Таны хувьд ч ялгаагүй. Их ажлын хажуугаар найз нөхдөөс чинь цагийг аятайхан өнгөрүүлэх, хөгжилдөх санал ирэх бололтой. Татгалзаад хэрэггүй гэж зөвлөе. Учир нь энэ долоо хоногт таны бусадтай харилцах чадвар өндөр байх тул шинэ хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ өргөжүүлэх нь хожим танд хэрэг болно. Ганц бие хүмүүс амралтын өдрүүдээр онцгой нэгэнтэй учрах бололтой.