
-Нийслэлийн Эрүүл мэндийн газарт энэ сарын 10-ны өдрийн 18 цагаас 14-ний өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хариуцлагатай жижүүр ажиллана. Тэрбээр 24 цагаар 320981 дугаарын утсаар 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар иргэдээс гомдол санал хүлээж авах аж.
-Наадмын 11, 12, 13-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эмнэлэгүүд бүгд ажиллана.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор мэс засал, шүдний кабинетын үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
-Баяр наадмын өдрүүдэд 10-14 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.
-Баяр наадмын хурдан морь барианы газарт эмнэлгийн анхны тусламжийн цэгийг байгуулж иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл, Баянгол Эрүүл мэндийн нэгдлүүд хариуцах юм байна.
-Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, үйлчилгээ үзүүлэхийг “Хан-Уул” Эрүүл мэндийн нэгдэл, “Сүхбаатар” Эрүүл мэндийн нэгдэл, Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл, Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл хариуцах аж.
-“Хүй долоон худаг”-т хурдан морь дагахад Яаралтай түргэн тусламжийн машин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.
-Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлэх юм байна.
П.Наран