Том Круз Миранда Керртэй болзож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Том Круз Миранда Керртэй болзож эхэлжээ

Холливуудын нэрт жүжигчин Том Круз эхнэр Кейт Холмсоос салаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Түүнийг Scientology гэх этгээд шашны урсгалыг шүтдэг 34 настай төдийлэн нэрд гараагүй жүжигчин бүсгүй Лаура Препон гэх бүсгүйтэй холбон бичиж байсан ч тэд ямар нэг дотно харилцаагүй гэдгээ мэдэгдсэн. Харин сүүлийн үед тэрээр "Victorian Secret's"-ын сахиусан тэнгэр Миранда Керртэй болзож эхэлсэн байна.

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондон хотод болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. “TMZ” сайтад “Том болон Миранда нар гар гараасаа хөтлөлцөж, Лондонгийн гудамжаар зугаалсан. Тэд яг л хуримаа хийсэн хос шиг дотно харагдаж байсан” гэж бичжээ.

Миранда Керр өнгөрсөн оны хоёрдугаар сард нөхөр Орланда Блумаас салсан ба Австралийн тэрбумтан Жеймс Пакертай болзож байсан юм.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж