УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдан дөнгөж сая дууслаа. АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригт нарыг дэвшүүлж, бүлгийн хуралдаанд оруулан хэлэлцүүлсэн .
Бүлгийн хуралдаанаар дээрх хүмүүсийг дэмжсэн байна.
Г.НАРАН