Багийн спортыг дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

Багийн спортыг дэмжиж ажиллана

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны биеийн тамир, спортын бодлогын  хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжанаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Сайн байна уу? Удахгүй Монголын хөлбөмбөгийн холбооны сонгууль, нэгдсэн хурал болох гэж байна. Тус холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу?

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хувьд төрөөс татаас авдаггүй, бие дааж үйл ажиллагаа явуулдаг цор ганц холбоо гэхэд хилсдэхгүй. Хуучныг бодвол манай спортын холбоодын үйл ажиллагаа жигдэрч, сайжирч байгаа нь тэдний амжилт гаргаж байгаагаас харагдаж байна.

Энэ жил Монголын Хөлбөмбөгийн Холбоо үйл ажиллагаагаараа шалгарч, олон амжилтуудыг үзүүлсэн.  Үүнээс гадна Монголын Хөлбөмбөгийн Холбоо өөрсдийн стратеги төлөвлөгөөтэй энэ нь урт хугацааны байдаг.  Үүнийгээ ч ажил хэрэг болгож, хэрэгжүүлдэг.

-Яамны зүгээс хөлбөмбөгийн спортыг дэмжих, хөгжүүлэх талаар ямар үйл ажиллагаа бодлого хэрэгжүүлж байна вэ?

Том төрөөс ухаалаг төр лүү гэсэн уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан. Үүнтэй холбоотойгоор судалгаанд суурилсан, мэргэжлийн хүмүүст тухайн үйл ажиллагааг хариуцуулах чиглэлээр бид ажиллаж байна. Үнэхээр ч аливаа мэргэжлийн нарийн чадвар шаардсан ажлуудыг бид мэргэжлийн хүмүүст даатгаж байгаа. Харин төрийн зүгээс бодлого гаргаж, зохицуулалтыг сайтар хийж өгөх нь гол үүрэг гэж харж байна. Цаашид төрийн зүгээс багийн спортыг дэмжиж ажиллах болно.

-Цаашид хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж харж байна вэ?

Ер нь манайд маш олон холбоод, клубүүд үйл ажиллагаа явуулж байна. 

Хөлбөмбөгийн чиглэлээр байгуулагдсан олон холбоо байдаг. Тэгэхээр эдгээр байгууллагуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах, уялдаатай ажиллуулах хэрэгтэй гэж харж байна. Хөлбөмбөг гэхэд л залуучуудын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, сонирхогчдын, фанатуудын гэх мэт олон төрөл байдаг. Хоорондоо арай өөр боловч бүгд л хөлбөмбөгийг спортыг хөгжүүлэх гэсэн нэг л зорилгын хүрээнд ажиллаж байгаа учраас уялдаа холбоотой ажиллавал илүү амжилт үзүүлэх болов уу.

Ярилцсан: Э.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж