Амралтын өдрүүдийн буюу есдүгээр сарын 20-21-ний өдрүүдийн ТВИТТЕР тоймыг хүргэж байна.
ХААИС-ийн оюутнууд есдүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбайг цэвэрлэж, угаалаа. ХААИС-ийн оюутнууд хоёр дахь жилдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуульд шинээр элсэн суралцаж байгаа оюутнууд хамрагддаг аж. Энэ удаа Эдийн засаг, бизнесийн сургууль, Инженерийн сургууль, Байгалийн ухааны их сургууль зэрэг сургууль бүрээс нийтдээ 500 гаруй оюутнууд иржээ. Тэд талбайн шалыг угааж, цэвэрлэхдээ бохийг маш ихээр наасан байна. Мөн тамхины иш, самрын хаягдал их байгааг дуулгасан.
А.Отгонбаатар @AOtgonbaatar Зөвхөн ХААИС-н оюутнууд үүнийг хийж чаддаг. Бусад нь дээр нь шүлсээ хаядаг. ХААИС-н оюутнууд Чингисийн тайлбайг угаасан.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагаас хамтран "Номын баяр" арга хэмжээг өнгөрөгч бямба гаригт (09.20) Чингисийн талбай дээр зохион байгуулав. 16 дахь жилдээ болж буй тус баяр "Ном бол оюун санааны тусгаар тогтнол" уриан дор зохион байгуулагдав. Энэ өдөр иргэд болон байгууллага хамт олон ном хандивлаж, иргэд хямдралтай номыг худалдан авч байлаа. Мөн улажлалт ёсоор Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн болон уран бүтээлчид байсан бөгөөд тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалжээ.
ТВИТТЕР ФОТО мэдээллийг хүргэж байна.
Ари @ariunbileg Ххятадын цементээр хээр очоод хэдэн суварга бариулчихаар нүгэл минь нимгэрнэ гэж бодож бгаа бол андуурал шүү.
МӨНХБАЯРТ ЭРХЧӨЛӨӨ @batzorig2012 RT @uemaa: pic.twitter.com/gjqgMorruh хэний зураг вэ? хөөрхөн зураг байна. Эгэл боргил амьдрал
Б.Буянзаяа I am in love .'
азаа @utumursvkh Амьдрал ямарч байж болно Тэглээ гээд хайрлахаа хэзээ ч зогсоож болохгүй……….ХАЙР Хаана ч байдаг….
МОНГОЛЫН БАГ дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадамд амжилттай оролцож байна. Ирэх сарын 4-н хүртэл үргэлжлэх тус наадам БНСУ-д болж байгаа болоод ч тэрүү монголчууд олноорoo тэмцээн уралдааныг үзэж, баг тамирчдаа дэмжиж байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлагын багийн төрлөөс авсан хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын баг тамирчид БНСУ (12+10+9), БНХАУ (12+9+11), Японы (2+2+4) багийн ард дөрөвдүгээр байрт бичигдэж байна.
Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд 23 төрөлд 231 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тэрээр твиттер хуудастаа Азийн наадмаас жүдо бөхийн 48 кг-д алтан медаль хүртсэн дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн медалийг сонирхуулав.
Б.БАТ-ЭРДЭНЭ @bbat_erdene Аваргын алтан медалыг алган дээрээ..
ЦАХИМ БОЛЖМОР